Европын холбоо болон БНХАУ-ын хооронд худалдааны дайн эхлэх шахсан гэх таамаглал яригдаж байгаа ч тус холбоо бүрэн хэмжээний сөргөлдөөн үүсгэхээс зайлсхийх төлөвтэй байна гэж нэр хүндтэй судалгааны байгууллага үзжээ.
Европын бодлого тодорхойлогчид ойртож буй "Хятадын шок 2.0" эрсдэлээс сэрэмжлүүлж, дотоодын үйлдвэрлэгчдээ Хятадын өрсөлдөөнөөс хамгаалахын тулд илүү хүчтэй арга хэмжээ авахыг уриалж байгаа юм.
Гэсэн хэдий ч тус холбооны дотоод санал зөрөлдөөн болон Хятадын талаас авах хариу арга хэмжээнээс эмээх болгоомжлол зэргээс шалтгаалан Европын холбоо аливаа сөргөлдөөнд төдийлөн хатуу далайцтай шийдвэр гаргахгүй, хүлээцтэй хандах магадлалтай гэж шинжээчид таамаглаж байна.