Европын холбооны эрх бүхий байгууллагууд HTX крипто биржийг ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний жагсаалтад нэмж оруулсан байна.
Энэхүү шийдвэр нь тус биржийг ОХУ-ын эсрэг авсан арга хэмжээг зөрчиж, тус улсад “крипто хөрөнгийн үйлчилгээ эсвэл төлбөрийн үйлчилгээ үзүүлж буй” 18 хуулийн этгээдийн нэг гэж үзсэнтэй холбоотой юм.
HTX бирж нь өмнө нь Их Британийн засгийн газраас тогтоосон хориг арга хэмжээнд аль хэдийн өртөөд байсан юм. Одоогоор Европын холбооны зүгээс гаргасан энэхүү жагсаалтад багтсан бусад байгууллагуудын нэрс болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тодорхойгүй байна.