Европын хамгийн чухал цагаан будаа тариалах бүс нутгуудад зун цаг урьдчилан таамаглаж байснаас эрт эхэллээ. Италийн Павиа мужид тохиолдож буй хэт халалт нь тус тивд түүхэнд тохиолдож байгаагүй хамгийн хүнд нөхцөл байдлын нэг болоод байна.

Тус мужийн тариаланч Шэрон Анголи өөрийн талбайг шалгах үеэрээ хатсан талбайг нь зэрлэг ургамал бүрхэж эхэлснийг онцолжээ. Тэрээр нэгэн талбайг зааж, "Энэ хэсэг нь юу ч болсон бай бүрэн сүйрсэн" хэмээн мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар зуны үлдсэн хугацаанд их хэмжээний бороо орсон ч ургацыг аврах боломж бага байгааг тариаланч бүсгүй хэлж байна.

Шэрон Анголи болон түүний аав Карло нар бусад талбайнхаа ургацын төлөө ч ихээхэн санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.