Дэлхийн алдарт K-pop хамтлаг Blackpink-ийн гишүүн, дуучин Женни Open’er хөгжмийн наадмын үеэр өөрийн бие даасан тоглолтоо хийлээ.
Тэрээр энэхүү тоглолтынхоо үеэр үзэгчдэдээ зориулан өмнө нь нийтэд цацагдаагүй байсан 'Lock It Down', 'Heaven', 'Less Than A Lover' нэртэй шинэ дуунуудаа анх удаа дуулж сонирхуулсан байна.
Женни шинэ уран бүтээлүүдээс гадна өмнөх алдартай бүтээлүүдийнхээ нэг болох 'Ruby' дуугаа мөн энэхүү тайзан дээр эгшиглүүлжээ. Open’er наадмын тайзнаа гарсан Женнигийн энэхүү тоглолт нь түүний хөгжмийн карьерын шинэ өнгө аясыг харуулсан үйл явдал боллоо.