АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан "60 Minutes" нэвтрүүлэгт оролцож, хэд хэдэн хүндхэн асуултад хариулсан юм. Түүний цагаачлалын талаар өгсөн зарим хариулт өөрийнх нь дэмжигчдийн зарим хэсгийг эргэлзээнд оруулсан бололтой байв.

"The Daily Show" нэвтрүүлгийн хөтлөгч Жон Стюарт уг ярилцлагын онцлох мөчүүдэд тайлбар хийжээ. Тухайлбал, Трамп эхлээд "Би мөнгө, санхүүгийн тал дээр үнэхээр сайн" гэж мэдэгдсэн хэрнээ өөрийнх нь хөрөнгө өссөн эсэх талаар асуухад "Өссөн л байх, би сайн мэдэхгүй байна" хэмээн хариулсан байна. Үүнийг Стюарт тайлбарлахдаа: "Дэлхийн санхүүгийн тухай ярихад Трамп 'The Matrix' киноны Киану Ривз шиг болчихдог. Харин сонгуулийн дараах өөрийнх нь 3 тэрбум ам.долларын гэнэтийн ашиг орлогын тухай ярихад 'Bill and Ted' киноны Киану Ривз шиг болдог" хэмээн егөөджээ.

Түүнчлэн ярилцлагын бас нэгэн анхаарал татсан хэсэг нь үхлийн дараа юу тохиолдох болон диваажинд очих эсэх тухай асуулт байв. Трамп үүнд "Тэгнэ гэж найдаж байна, би там руу явмааргүй байна" гэж хариулжээ. Үүний хариуд Стюарт "Там тийм зарчмаар ажилладаггүйг та мэднэ биз дээ? Энэ бол загас эсвэл стейк сонгохтой адил өөрийнхөө дур хүслийг чагтлах явдал биш" хэмээн хошигносон байна.