АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байдены эрүүл мэндийн байдал хүндэрч байгаа талаар түүний хүү Хантер Байден BBC агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр эцгийнхээ биеийн байдлын талаар ярихдаа сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй байна.

Хантер Байдены хэлснээр, Жо Байдены түрүү булчирхайн хорт хавдар нь биеийн бусад хэсэгт, тухайлбал ясны эд болон бусад эрхтэн рүү үсэрхийлсэн байна. Энэхүү өвчин нь түүнд ихээхэн өвдөлт үүсгэж, биеийг нь сульдааж байгаа тухай тэрээр онцолжээ. Тэрээр эцгийнхээ ийм байдалтай байгааг харах нь туйлын харуусалтай болохыг ярилцлагын үеэр нулимстайгаар хуваалцсан байна.

Жо Байден нь эрүүл мэндийн хүнд сорилттой тулгарч байгаа хэдий ч нийгмийн асуудлуудаар байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Хэдийгээр өвчин нь биеийн байдлыг нь улам бүр дордуулж, хүндрэл учруулж байгаа ч тэрээр олон нийтийн үйл ажиллагаанд оролцох оролдлогоо үргэлжлүүлсээр байна.