АНУ-д Холбооны мөрдөх товчооны /FBI/ дарга асан Жэймс Комигийн эсрэг хэрэг үүсгэсэн тухай мэдээлэл цацагдаж байна. Түүнийг 2025 онд авсан хэмээх далайн хясааны зургаар Дональд Трампын амь насанд халдахыг уриалсан гэж үзэж байгаа аж. Коми нь Трампын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд FBI-г удирдаж байсан бөгөөд хожим нь Трамп түүнийг ажлаас нь халсан билээ.
Прокурорын газрын үзэж байгаагаар Комигийн байрлуулсан зураг нь Трампыг хүч хэрэглэн устгахыг дэмжигчдэд өгсөн далд уриалга байж болзошгүй гэнэ. Зургийг тайлбарлахдаа Коми “Далайн эрэг дээр хясаа оллоо. Энэ бол 2025 оны зураг” гэж бичсэн байна. Энэ нь Трампын дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцох төлөвлөгөөтэй холбоотойгоор олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм.
Одоогоор Комигийн өмгөөлөгчид энэ асуудалд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Хэрэв Комиг буруутай гэж үзвэл түүнд хэдэн жилийн хорих ял оноох магадлалтай.
Энэ хэрэг нь АНУ-ын улс төрийн хүрээнд ихээхэн шуугиан тарьж, олон нийтийн дунд янз бүрийн таамаг дэвшүүлж байна. Зарим нь Комигийн үйлдлийг үг хэлэх эрх чөлөөний хүрээнд гэж үзэж байгаа бол зарим нь улс төрийн өрсөлдөгчийн амь насанд заналхийлсэн ноцтой гэмт хэрэг гэж үзэж байна.