Зүүн Азийн бүс нутагт байгалийн гамшигт үзэгдэл нүүрлэх эрсдэл үүсээд байна. Филиппин улсад болсон хөрсний нурангид 15 хүн амиа алдсан талаар албаны эх сурвалжууд мэдээллээ.

Үүний зэрэгцээ 1,000 км-ийн өргөн хүрээг хамарсан Бави нэртэй хар салхи Тайвань болон Хятадын зүүн өмнөд эргийн зүг чиглэн ирж байна. Цаг уурын урьдчилсан төлөвөөр уг шуурга нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд тохиолдсон хамгийн хүчтэй шуурганы нэг болох төлөвтэй байгаа тул холбогдох улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна.