Израил улсад хэт ортодокс иудейчүүд цэргийн алба хаахтай холбоотой асуудлаар хуваагдмал байдал үүсээд байна. Уламжлал ёсоор цэргийн албанаас чөлөөлөгддөг байсан энэхүү бүлгийн зарим төлөөлөл Израил улсын армид алба хааж эхэлсэн бол нөгөө хэсэг нь үүнийг эрс эсэргүүцэж байна.
Цэргийн алба хаахаас татгалзаж буй хүмүүсийг хуулийн дагуу баривчлах тохиолдол гарч байгаа бөгөөд үүнийг эсэргүүцсэн олон хүн улсын хурдны замуудыг хааж, өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Одоогоор энэ сэдэв нь нийгмийн анхаарлын төвд хэвээр байна.