Израил улсын Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд матруудыг ангилах шинэ журмыг баталснаар тэдгээрийг аюулгүй байдлын зорилгоор ашиглах эрх зүйн боломж нээгдлээ.

Энэхүү алхмыг Израилын Аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир санаачилсан байна. Тэрээр Хамас бүлэглэлийн дайчдыг хорьж буй шоронгийн эргэн тойронд матруудыг байрлуулах хүсэлтэй байгаа ажээ.

Одоогоор матруудыг шоронгийн хамгаалалтад албан ёсоор ашиглах эсэх болон хэрхэн хэрэгжүүлэх талаарх нарийвчилсан мэдээлэл хараахан гараагүй байна. Байгаль орчны сайдын гаргасан энэхүү шийдвэр нь зөвхөн матруудыг аюулгүй байдлын зорилгоор ашиглах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн үйл явдал юм.