Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өөрийн сансрын пуужингийн SpaceX компанийн байранд болсон шууд дамжуулалтын үеэр “нисдэг” хэмээн тодорхойлсон шинэ автомашинаа танилцууллаа.

Пүрэв гарагт АНУ-ын Техас муж дахь SpaceX-ийн туршилтын талбайд зохион байгуулагдсан уг арга хэмжээгээр тэрбээр Roadster спорт загварын шинэ автомашинаа олонд харуулсан байна. Тус автомашин нь түлхэгч төхөөрөмжөөр буюу thrusters-ээр тоноглогдсон гэж тодорхойлогджээ.

Tesla-ийн X албан ёсны хаягаар шууд дамжуулсан туршилтын үеэр уг автомашин нь ган налуу тавцангаас хөөрөн гарсан байна.

Одоогоор нисдэг автомашины салбарт техникийн болон зохицуулалтын олон сорилтууд тулгарч байгаа бөгөөд эдгээр асуудлууд нь тус салбарыг бодитоор хөгжихөд саад болсоор байна.