Бизнес эрхлэгчид болон маркетингийн мэргэжилтнүүдийн дунд түгээмэл тохиолддог асуудал бол имэйл кампанит ажлын үр дүн санаснаар гарахгүй байх явдал юм. Олон хүн үүнийг бичсэн текстийн чанар эсвэл агуулгатай холбоотой гэж ташаа ойлгодог байна.
Entrepreneur сэтгүүлд мэдээлснээр, имэйл маркетингийн үр дүн муудах жинхэнэ шалтгаан нь хэт их ачаалалтай, баталгаажаагүй хаягийн жагсаалт юм. Маркетингийн багууд өөрсдийн цуглуулсан имэйлийн жагсаалтыг тогтмол цэвэрлэж, шинэчлэхгүй байх нь кампанит ажлын үр нөлөөг бууруулдаг гол хүчин зүйл болдог ажээ.
Энэхүү асуудлыг шийдвэрлэж, кампанит ажлаа илүү ашигтай болгохын тулд 3 үндсэн асуултыг өөрөөсөө асуух шаардлагатай гэж тус нийтлэлд дурдсан байна. Эдгээр асуулт нь имэйл маркетингийн стратегийг зөв чиглүүлэх, хаягийн жагсаалтыг оновчтой болгоход туслах юм.