Индонезийн Мадура арлын ойролцоо зорчигч тээврийн усан онгоцонд гал гарсан ноцтой осол гарлаа. Тус усан онгоц нь нийт 250 гаруй зорчигчтой явж байсан байна.
Албаны мэдээллээр, ослын улмаас таван хүн амиа алдсан нь тогтоогджээ. Түүнчлэн одоогийн байдлаар 41 хүн сураггүй алга болсон гэж бүртгэгдээд байна. Аврах ажиллагаа болон эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.