Дэлхийд алдартай сошиал медиа платформ болох Инстаграм дээр хүүхдийн садар самууныг сурталчилсан зар сурталчилгаанууд гарч байгааг BBC агентлаг олж тогтоосон байна.
Эдгээр зар сурталчилгаанд “хүчирхийлэл” (rape) болон “хүүхдийн бичлэг” (child video) зэрэг нэр томьёог ашиглаж байгаа аж. Судалгаагаар уг зар сурталчилгаанууд нь хэрэглэгчдийг Telegram мессенжер аппликейшн дээрх контентууд руу чиглүүлэн холбодог болох нь тогтоогджээ.
Энэхүү ноцтой асуудал нь сошиал сүлжээний аюулгүй байдал болон хүүхэд хамгааллын бодлоготой холбоотой томоохон шүүмжлэлийг дагуулаад байна. Одоогоор уг асуудлын талаарх дэлгэрэнгүй нөхцөл байдал болон холбогдох байгууллагуудын авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээлэл үргэлжлэн судлагдаж байна.