АНУ-д хоёр өдөр дараалан инфляцын өндөр үзүүлэлттэй тайлан гарсны дараа Биткойны ханш 10-р сарын 15-нд 80,000 ам.доллароос доош унасан байна.
Эдийн засгийн тайлангаас харвал тус улсын есдүгээр сарын хэрэглээний үнийн индекс (CPI) 3.4 хувиас 3.7 хувь болж өссөн байна. Түүнчлэн үйлдвэрлэгчийн үнийн индекс тухайн сард 1.3 хувиар өссөн нь 2022 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр өсөлт болсон бөгөөд ихэнх судалгааны таамаглалаас хоёр дахин давжээ.
Үүний зэрэгцээ АНУ-ын завсрын сонгууль ойртож байгаа энэ үед Биткойны арилжаанд 8,000 ам.долларын урхи үүсэх эрсдэлтэй нөхцөл байдал тулгараад байгаа бөгөөд энэ талаар дижитал хөрөнгийн Sygnum компанийн хөрөнгө оруулалтын стратегич Кан-Лука Көймен (Can-Luca Köymen) байр сууриа илэрхийлсэн байна.