Алдарт инээдмийн жүжигчин Друски (Druski) телевизийн алдартай шоу болох Saturday Night Live (SNL)-ийн 52 дахь улирлын дугаарыг анх удаа хөтөллөө. Энэхүү дугаарын хөгжмийн зочноор The Strokes хамтлаг оролцсон бөгөөд тэдний үзүүлбэрийн үеэр жүжигчин Уолтон Гоггинс гэнэтийн зочноор ирсэн байна.

Друски тус нэвтрүүлгийн үеэр хөгжмийн авьяас болон хошин мэдрэмжээ хослуулан үзэгчдийг хөгжөөв. Түүний тоглосон “Proposal” болон “Golden Age of Hip-Hop” хэмээх хоёр үзүүлбэр 11-р сарын 7-ны бямба гарагийн дугаарын хамгийн онцлох хэсгүүдээр нэрлэгдэж байна.

“Proposal” үзүүлбэрт жүжигчин Жереми Кулхэйн найз охиндоо (Сара Шерман) гэрлэх санал тавьсан ч татгалзсан хариу авдаг. Гэвч тэрээр зөвшөөрнө гэж бүрэн итгэж байсан тул уг баярт зориулж хөлсөлсөн уран бүтээлч Друски өөрийн бүрэлдэхүүнтэй хамт эвгүй байдлыг үл харгалзан дуугаа дуулж эхэлдэг. Тэрээр “She said yes” хэмээн сэтгэл хөдлөлтэйгөөр дуулж буй хэсэг нь уг дугаарын гол онцлох мөч болжээ.

Мөн дугаарын төгсгөлд гарсан “Golden Age of Hip-Hop” нэртэй баримтат нэвтрүүлгийн пародид Друски тэргүүтэй хамтлаг “Gangs Ain’t Good (Free Yo Mind)” болон “You Can Be My Brother, Friend” зэрэг дуунуудыг дуулж үзэгчдэд хүргэсэн юм. Друскиг тус шоуг хөтлөх болсныг зарласны дараа түүний найзууд болох Дрэйк, Трэвис Скотт, Күаво, Уизи нар дэмжиж, баяр хүргэж байжээ.