Иордан улсын нутаг дэвсгэрт Ираны талаас пуужин харвасны улмаас АНУ-ын цэргийн албан хаагчид хохирсон талаар мэдээллээ. Уг халдлагын улмаас АНУ-ын хоёр цэрэг амиа алдаж, нэг цэрэг сураггүй алга болсон байна.

Энэхүү үйл явдлын өмнөхөн Иорданы эрх баригчид өнгөрсөн бямба гарагт шилжих шөнө тус улсын агаарын орон зайд Ираны талаас харвасан 10 пуужинг амдан устгасан тухайгаа мэдэгджээ. Одоогоор тус халдлага болон хохирогчдын талаарх нэмэлт мэдээлэл гараагүй байна.