Ираны дотоодод дайны чиг хандлагыг хэрхэн тодорхойлох талаар тус улсын фракцууд хоорондоо ил тод тэмцэлдэж эхэлсэн тухай SCMP мэдээллээ. Энэхүү тэмцэл нь тус улсын Дээд удирдагч сураггүй байгаа үетэй давхцаж байна.
Өнгөрсөн долоо хоногт Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан улсынхаа телевизээр ярихдаа, тус улсын хамгийн дээд эрх мэдэлтэй хүн болох Дээд удирдагчтай холбоо тогтооход “маш хэцүү” байгааг хэлсэн юм. Түүний энэхүү мэдэгдэл нь өнгөрсөн гуравдугаар сард тус улсын дээд эрх мэдлийг гартаа авснаас хойш олны өмнө огт харагдаагүй байгаа Можтаба Хаменеи хаана байгаа тухай эргэлзээ, таамгийг дахин газар авахад хүргэсэн байна.
Гэвч Даваа гараг гэхэд Ерөнхийлөгч Пезешкиан албан ёсны телевизээрээ дамжуулан өөр мэдээлэл өгчээ. Тэрээр тэд саяхан уулзаж, “долоо эсвэл найман цаг” үргэлжилсэн уулзалт хийсэн хэмээн мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч тус уулзалтын талаар “Энэ бол маш сайн уулзалт болсон” хэмээн ярьжээ.