НҮБ-ын хүний эрхийн бие даасан шинжээчид Ираны эрх баригчдад хандан тус улсын Исфахан хотод болсон эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон 10 эрэгтэйг цаазлах шийдвэрээ нэн даруй цуцлахыг уриаллаа.

Энэ оны эхээр болсон үйл явдалтай холбогдуулан гаргасан уг мэдэгдэлд дурдсанаар, цаазын ял сонссон хүмүүсийн зарим ар гэрийнхнийг эцсийн уулзалтад дуудсан байна. Энэ нь ял гүйцэтгэх ажиллагаа ойртож байгааг илтгэж буй сэрэмжлүүлэг гэж шинжээчид үзэж байна.

НҮБ-ын зүгээс эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон хүмүүсийн амь насыг хамгаалах, цаазын ял оноох үйл ажиллагааг зогсоохыг онцгойлон анхааруулж байна.