АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг явуулахаар төлөвлөж байсан цэргийн ажиллагааг цуцалснаа зарлалаа. Тэрээр энэхүү шийдвэрээ Иран болон Ойрхи Дорнодын бусад орнууд Вашингтоноос халдлага үйлдэхгүй байхыг хүссэнтэй холбон тайлбарлав.
Ерөнхийлөгчийн мэдээлснээр, талуудын хооронд хийгдэх хэлэлцээрийн хүрээ тодорхой болсон бөгөөд үүнийг "хурдан" хугацаанд шийдвэрлэх шаардлагатай байгаа аж. АНУ-ын зүгээс Ираны талтай тохиролцоонд хүрэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ үйл явц хэрхэн өрнөх нь анхаарал татаж байна.