Иран улсын Гадаад хэргийн яамнаас лхагва гарагт мэдээлснээр, тус улс болон Оман улс Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцнуудын шинэ маршрутын талаар тохиролцоонд хүрсэн байна. Одоогоор хоёр тал уг гарцыг хамтран удирдах зохицуулалтын ажлыг эцэслэн боловсруулж байгаа ажээ.
Ормузын хоолой нь дэлхийн эрчим хүчний худалдааны гол стратегийн усан замд тооцогддог. АНУ болон Израиль улсууд Ираны эсрэг дайн эхлүүлснээс хойш буюу хоёрдугаар сарын 28-наас хойш Иран улс тус хоолойг бодит байдал дээр өөрийн хяналтад аваад байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг усан замыг дахин нээх хэлэлцээ хийхэд Ираны тал сонирхолтой байгаа гэж удаа дараа мэдэгдсээр байна.