АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Транп Иран улс руу чиглэсэн цэргийн цохилтуудыг цуцалж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр энэхүү шийдвэрээ Иран болон Ойрхи Дорнодын бусад улс орнуудын хүсэлтээр гаргасан гэв.

Трампын тайлбарласнаар, дээрх улсууд Вашингтоныг аливаа халдлага үйлдэхээс түр түдгэлзэхийг хүссэн байна. Үүний шалтгаан нь талуудын хооронд хийгдэх хэлэлцээрийн хүрээ тохиролцоонд хүрсэнтэй холбоотой ажээ.

АНУ-ын удирдагч уг хэлэлцээрийг "хурдан" хугацаанд хийж дуусгах нөхцөлтэйгөөр цэргийн ажиллагааг зогсоож байгаагаа онцолсон байна.