АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын цэргүүдийн аминд хүрсэн үйл явдалтай холбогдуулан Иран улсад хариу арга хэмжээ авах тухайгаа мэдэгдлээ. Тэрээр Иран улс энэхүү үйлдлийнхээ төлөө олон дахин илүү хариуцлага хүлээх болно хэмээн хатуу анхааруулсан байна.

Энэхүү мэдэгдэл нь АНУ болон Иран улсын хооронд үргэлжилж буй сөргөлдөөний хүрээнд хийгдсэн цэргийн цохилтуудын дараахан гарчээ. Талууд дараалсан ес дэх өдрөө харилцан цохилт солилцож байгаа бөгөөд нөхцөл байдал хурцадмал хэвээр байна.