Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ыг аливаа “эрсдэлтэй алхам” хийхээс сэрэмжлүүлсэн мэдэгдэл хийлээ. Хэрэв АНУ-ын хүчин Ерөнхийлөгч Дональд Трампын Ираны байгууламжуудад шинээр халдлага үйлдэх тухай заналхийллийг хэрэгжүүлбэл Иран улс эрс шийдэмгий хариу арга хэмжээ авна гэдгийг тэрээр онцолсон байна.
Энэхүү мэдэгдэл нь Арагчигийн Турк, Пакистан, Саудын Арабын өндөр албан тушаалтнуудтай утсаар ярьсны дараа гарчээ. Үүнээс хэдхэн цагийн өмнө Кувейтийн арми Иранаас хөөргөсөн, чухал байгууламжуудыг онилсон дайсагнасан дронуудыг устгасан тухай мэдээлсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг чиглэсэн цэргийн ажиллагаа явуулах тухай заналхийлэл гаргасны дараа бүс нутаг дахь нөхцөл байдал ийнхүү хурцадмал байдалд шилжээд байна.