Иран улсын аюулгүй байдлын тэргүүн Мохсен Резаи ирэх өдрүүдэд стратегийн ач холбогдол бүхий Ормузын хоолойн ойролцоо хориотой бүс зарлахаар төлөвлөж буйг ням гарагт мэдэгдсэнийг тус улсын төрийн хэвлэлүүд мэдээллээ.

Тэрээр төрийн телевизэд өгсөн ярилцлагадаа уг хориотой бүсийг Ормузын хоолойн гадна талд зарлах гэж байгааг онцолсон байна. Түүний хэлснээр, тус бүс нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний бүслэлтийн шугамаас эхэлж, Персийн булангийн тодорхой хэсгүүдийг хамрах ажээ.

Мөн энэхүү шинэ хориотой бүсэд нэвтэрсэн аливаа хөлөг онгоцыг Ираны тал өөрсдийн хоригийн жагсаалтад бүртгэн оруулахаа анхааруулсан байна.