Иран болон АНУ-ын хооронд үүсээд байсан зөрчил даваа гарагт түр намжиж, Персийн булангийн усан тээвэр болон газрын тосны салбарт үүсээд байсан хурцадмал байдал түр зуур ч болов тайвшралд ороод байна.
Тегеран улс Ойрх Дорнод дахь АНУ-ын холбоотнууд руу чиглэсэн хариу цохилтоо зогсоосон гэдгээ мэдэгдлээ. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп яриа хэлэлцээнд "бага зэрэг орон зай" гаргаж өгч байгаа талаар НҮБ-д суугаа АНУ-ын элчин сайд Майк Уолц Fox News сувагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Хэдийгээр АНУ-ын цэргийн хүчин "бэлэн байдалд" хэвээр байгаа ч ерөнхийлөгч Трамп дипломат яриа хэлэлцээнд тодорхой хэмжээний боломж олгохоор зорьж байна. Одоогоор талуудын хоорондох мөргөлдөөний нөхцөл байдал ийнхүү түр намжаад байгаа бөгөөд цаашид хэрхэн өрнөх нь анхаарал татаж байна.