Ирландын эрх баригчид гэмт хэргийн замаар олсон гэх 500 биткойныг нэмж хураан авсан талаар Cointelegraph мэдээллээ.
Энэхүү шинээр хураагдсан хөрөнгөтэй хамт Ирландын Гэмт хэргийн хөрөнгийн товчооны (Criminal Assets Bureau) 2026 онд хураан авсан нийт биткойны тоо 1,500-д хүрээд байна. Тус байгууллагаас мэдээлснээр, энэ онд хураагдсан биткойнуудын нийт үнэлгээ ойролцоогоор 92 сая ам.доллар болоод байгаа юм.