Испанийн эрх баригч эвслийн засгийн газар тус улсад үүсээд буй орон сууцны хямралыг шийдвэрлэх хүрээнд 2030 он хүртэл албадан нүүлгэлтийг хориглох зэрэг хэд хэдэн саналыг зөвшилцөн тохиролцсон тухайгаа мэдэгдлээ.
Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн долоо хоногт гэрээсээ хүчээр нүүлгэгдэж, олон нийтийн эсэргүүцлийг дагуулсан 87 настай Марикармен Абаскал гэртээ буцаж очих саналыг хүлээн авсан байна.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт түүнийг дамнуурга дээр хэвтүүлэн гэрээс нь албадан гаргасныг эсэргүүцсэн зуу зуун иргэн мягмар гарагт Мадрид хотын төв талбайд майхантай хонож жагсжээ. Тэд түрээсийн үнийг царцаах болон гэрээг автоматаар сунгах зэрэг хууль эрх зүйн шинэчлэл хийхийг шаардсаар байна.