Өмнөд Европын бүс нутгийг хамарсан хэт халалт үргэлжилсээр байгаа энэ үед Испани улсад томоохон хэмжээний ойн түймэр гарч, хүний амь нас хохирсон харамсалтай явдал боллоо.
Албан ёсны мэдээллээр, тус улсын Альмериа мужийн Лос Галлардос тосгонд дэгдсэн түймрийн улмаас 12 хүн амиа алджээ. Түүнчлэн уг гамшгийн улмаас зургаан хүн гэмтэж бэртсэн байна. Одоогоор тус бүс нутагт үргэлжилж буй хэт халалт нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгааг эх сурвалжууд мэдээлж байна.