Испани улсад сүүлийн 14 жилд анх удаа орон даяар бүх нийтийн ажил хаялт болж, сая сая ажилчид орон сууцны хямралыг эсэргүүцэн жагслаа. Ажил хаягчид цаг агаар шуургатай, тааламжгүй байсан ч эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж, орон сууцны хүртээмжийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахыг засгийн газраасаа шаардсан байна.

Энэхүү олон нийтийг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ нь тус улсын нийтийн тээврийн үйлчилгээнд саатал учруулж, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг удаашруулжээ. Испани нь евро бүсийн дөрөв дэх том эдийн засагт тооцогддог юм.

Уг эсэргүүцлийн хөдөлгөөн нь улс төрийн эгзэгтэй үед тохиож байна. Тодруулбал, хэт барууны хүчнийг төрийн эрхэнд авчирч болзошгүй парламентын ээлжит бус бүх нийтийн сонгууль болоход гурван долоо хоног ч хүрэхгүй хугацаа үлдээд буй үед энэхүү ажил хаялт өрнөж байгаа юм.