Испанийн Ла Лигийн шинэ улирлын эхний таван тойргийн дараах байдлаар “Барселона” клуб хүснэгтийг тэргүүлж байгаа бол тэднээс гурван онооны дутуу явж буй “Реал Мадрид” энэ долоо хоногт өрсөлдөгчөөсөө өмнө тоглолтоо хийж онооны зөрүүг арилгах боломжтой байна.

Өнгөрсөн тойрогт “Райо Вальекано” багийг 4-1 харьцаагаар буулган авсан “Реал Мадрид” энэ удаад “Эльче” клубийн талбайд зочлон тоглох юм. Тэд амралтын өдрүүдээр нутгийн өрсөлдөгч “Атлетико Мадрид”-тай чухал тоглолт хийхийн өмнө гурван оноо авах зорилготой байгаа бөгөөд уг тоглолт “Мануэль Мартинес Валеро” цэнгэлдэх хүрээлэнд 9 дүгээр сарын 15-ны өдрийн 15:30 цагаас (ET) эхлэх хуваарьтай байна.

Тоглолтыг хэрхэн үзэх вэ?

Тус тоглолтыг Бразилын “CazéTV” үнэ төлбөргүй шууд дамжуулах аж. Гэхдээ уг дамжуулалт нь зөвхөн Бразил улсын нутаг дэвсгэрт хязгаарлагдсан тул олон улсын үзэгчид тус улсын сервер бүхий VPN үйлчилгээ ашиглан байршлын хязгаарлалтыг давах боломжтойг Mashable мэдээлжээ.

Үүний тулд Бразил зэрэг 105 улсад сервертэй ExpressVPN зэрэг үйлчилгээг ашиглан байршлаа холбож, “CazéTV”-ээр тоглолтыг хүлээн авч үзэх боломжтой гэж зөвлөсөн байна. Уг үйлчилгээ нь нэг сарын 12.99 ам.долларын үнэтэй ба 30 хоногийн дотор мөнгөө буцаан авах баталгаатай тул хэрэглэгчид санхүүгийн урт хугацааны амлалт өгөхгүйгээр тоглолтыг үзээд төлбөрөө буцаан нэхэмжлэх боломжтой гэж эх сурвалж дурджээ.