Испани улсын Сеута хотын хилийн бүсэд үүсээд буй нөхцөл байдлын улмаас амиа алдсан хүний тоо 67 болж нэмэгдсэн талаар NPR мэдээллээ.
Хилийн зурвас дахь саад бэрхшээлийг даван туулах гэсэн хүмүүсийн дунд эмгэнэлт явдлууд гарсан байна. Тодруулбал, хилийн хамгаалалтын хаалт болон далайн эрэг орчмын бүсэд олон мянган хүн Марокко улс руу буцаж гарах үеэр шахцалдаан үүсч, зарим нь усанд живж амиа алдсан байна.
Одоогийн байдлаар олон арван мянган хүн Марокко улс руу эргэн гарч байгаа бөгөөд нөхцөл байдал хүнд хэвээр байна.