Сеута хотод үүссэн цагаачлалын хямралтай холбоотойгоор Испани болон Итали улсуудын хооронд үл ойлголцол үүсээд байна. Итали улс хилийн хяналтаа цуцлах тухай Испанийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсаны дараа Испанийн засгийн газар хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ.
Испанийн төрийн мэдээллийн RTVE агентлагийн мэдээлснээр, Мадридын засгийн газраас гаргасан тогтоолын дагуу бямба гарагийн шөнө дундаас эхлэн Италиас ирж буй зорчигчдод хяналт тавьж эхлэх юм. Энэхүү арга хэмжээ нь агаарын болон далайн тээврээр ирж буй хүмүүст хамаарах бөгөөд эхний ээлжид санамсаргүй байдлаар шалгалт хийх ажээ.
Засгийн газрын энэхүү шийдвэр нь есдүгээр сарын 7-ныг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Шалгалтын гол зорилго нь тус улс руу нэвтэрч буй зорчигчдын иргэншил болон хувийн мэдээллийг баталгаажуулахад чиглэж байгаа юм.