Марокко улсаас Испанийн харьяа Сеута муж руу олон мянган хүн нэвтэрсэнтэй холбогдуулан Испанийн эрх баригчид тус бүс нутаг руу цэрэг илгээх шийдвэр гаргалаа. Хилийн бүсэд үүсээд буй эмх замбараагүй нөхцөл байдлын улмаас хүмүүс Испанийн нутаг дэвсгэрт хүрэхээр далайд сэлж оролдох үед наад зах нь 15 хүн амиа алджээ.
Сеута дахь хилийн зурваст үүссэн нөхцөл байдал хурцадмал хэвээр байна. Испанийн тал хилээ хамгаалах, нөхцөл байдлыг хяналтад авах зорилгоор цэргийн хүчийг дайчлан ажиллаж байна. Одоогоор олон мянган хүн тус бүс нутагт нэвтэрч, хилийн зурваст эмх замбараагүй байдал үүсээд байгааг эх сурвалжууд мэдээллээ.