Итали улсын Пулья мужид нэгэн азтай иргэн 1 сая евро буюу 1.15 сая ам.долларын хонжворт тасалбараа хог руу андуурч хаясан ч, хогны ажилчдын тусламжтайгаар эргүүлэн олсон байна.
SANB хог хаягдлын менежментийн компанийн захирагч Роберто Никола Тосканогийн мэдээлснээр, тухайн иргэн тасалбараа шалгуулахаар очсон үедээ санамсаргүйгээр хог руу хаясан байна. Үүний дараа хохирогч эмэгтэй хогны ажилчдаас тусламж хүсэж, тэд ч мөн яаралтай арга хэмжээ авчээ.
Хогны ажилчид хогны машин доторх их хэмжээний хог дундуур нэг бүрчлэн хайлт хийсэн байна. Аз болоход, тухайн хонжворт тасалбар нь ямар ч гэмтэлгүй, бүтэн хэвээрээ олдсон гэдгийг компанийн зүгээс онцоллоо. Ийнхүү олон сая долларын үнэ бүхий тасалбар хогны дундаас “гайхамшигтайгаар” эргэн ирсэн байна.