Италийн томоохон банк болох Intesa Sanpaolo хоёрдугаар улирлын байдлаар крипто зах зээл дэх хөрөнгө оруулалтын багцаа өөрчилжээ. Тус банк крипто ханшийн уналт үргэлжилж байх үед IBIT буюу биткойны ETF-ийн эзэмшлээ 94 хувиар бууруулсан байна.

Үүний зэрэгцээ, тус банк iShares Staked Ethereum Trust ETF-ийн эзэмшлээ гурав дахин нэмэгдүүлсэн болох нь тодорхой болов. Крипто зах зээлийн ханш унасан энэ үед Intesa Sanpaolo-гийн нийт биткойны ETF эзэмшлийн үнэлгээ 35 хувиар буурч, 69.3 сая ам.доллар болжээ.