Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн эвслийн засгийн газрын гишүүн, хэт барууны үзэлт хууль тогтоогч Газын зурваст шөнө бүр 30-аас 40 хүнийг устгах уриалгыг олон нийтэд ил тод илэрхийлжээ.

Энэхүү мэдэгдлийг тус улсын Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир хийсэн бөгөөд түүний хэлсэн үг ням гарагт ил болж, Палестины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түргэн тархсан байна.

Тэрбээр өмнө нь Газад барьцаалагдаж байсан Ром Браславскийн подкастад оролцож ярилцах үеэрээ уг байр суурийг илэрхийлжээ. Тэд 2023 оны аравдугаар сарын 7-ны Хамас бүлэглэлийн халдлагын дараах Израилийн сэргэлтийн талаар хэлэлцэж байсан бөгөөд энэ үеэр Бен-Гвир Израилийн сүүлийн үеийн бодлогыг шүүмжлэн ийнхүү мэдэгдсэн байна.