Америкийн жүжигчин Итан Слейтер болон түүний хуучин эхнэр Лилли Жэй нарын харилцаатай холбоотой цуу яриа интернет орчинд эрчимтэй тархаад байсан билээ. Тодруулбал, Итан Слейтер дуучин Ариана Грандетай салсны дараа тэднийг эргэн нийлэх гэж байгаа тухай таамаг олон нийтийн дунд өрнөсөн юм.
Гэвч энэхүү мэдээлэл нь үндэслэлгүй болохыг эх сурвалжууд баталж байна. Лилли Жэй болон Итан Слейтер нарын ойрын хүрээний хүмүүс TMZ сайтад мэдээлснээр, хуучин хосууд эргэн нийлэх ямар ч төлөвлөгөөгүй байгаа аж.
Ийнхүү цахим сүлжээнд тархсан тэднийг эргэн нийлж байгаа гэх мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй байгааг эх сурвалжууд албан ёсоор үгүйсгэлээ.