Их Британи даяар агаарын тээврийн хяналтын системд гарсан техникийн саатлын уршгаар зорчигчид Лхагва гарагт дахин хүндрэлтэй нүүр туллаа. Системийн доголдлоос үүдэлтэй эмх замбараагүй байдлыг цэгцлэхээр тус улсын агаарын хөдөлгөөнийг удирдах алба ажиллаж байгаа ч 150 гаруй нислэг цуцлагдсан байна.

Нислэгийн хөдөлгөөнийг хянадаг FlightRadar24 цахим хуудасны мэдээлснээр, Лхагва гарагт төлөвлөгдсөн байсан 177 нислэгийг цуцалжээ. Үүнээс нэг өдрийн өмнө буюу Мягмар гарагт Их Британийн нисэх буудлуудад нийт 1,300 нислэг цуцлагдаад байсан юм.

Сүүлийн байдлаар цуцлагдсан нислэгүүдийн дийлэнх нь тус улсын хамгийн их ачаалалтай нисэх онгоцны буудал болох Лондон хотын Хитроу (Heathrow) нисэх буудалд бүртгэгдсэн болохыг FlightRadar24 онцолжээ.