Их Британийн засгийн газраас даалгасан судалгааны тайланд тус улсын залуучуудын ажилгүйдлийн “хямрал”-ыг даван туулахын тулд халамжийн төлбөрийн бодлогыг шинэчлэх, залуусыг ажилд авч буй аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн урамшуулал олгохыг мягмар гарагт уриаллаа.

Хөдөлмөрийн намын сайд асан Алан Милбөрний ахалсан уг тайланд ажил эрхлээгүй, сурч боловсроогүй, эсвэл ямар нэгэн сургалтад хамрагдаагүй 16-аас 24 насны залууст хандах төрийн бодлогыг “тогтолцооны хувьд бүрэн шинэчлэх”-ийг шаардсан байна.

Ийм ангилалд багтаж буй залуусын тоо энэ оны эхээр 1 сая давсан бөгөөд тайланд үүсээд буй нөхцөл байдлыг анхааруулсан байна.