Их Британид хүчингийн хэрэгт буруутгагдсан хоёр өсвөр насны хүүг хорих ангид хорихоор болсон тухай давж заалдах шатны шүүх пүрэв гарагт шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэр нь анхан шатны шүүгчийн гаргасан хөнгөн ялын тогтоол олон нийтийн дунд томоохон эсэргүүцэлтэй тулгарсантай холбоотой юм.

Өнгөрсөн тавдугаар сард анхан шатны шүүгч Николас Роуланд 15 настай хоёр хүүд гурван жилийн хугацаатай засан хүмүүжүүлэх ял оноосон байв. Шүүгч шийдвэрээ тайлбарлахдаа “хүүхдүүдийг шаардлагагүйгээр гэмт хэрэгтэн болгохоос зайлсхийхийг хүссэн” хэмээн мэдэгджээ. Гэвч энэхүү шийдвэр нь олон нийтийн зүгээс хурц шүүмжлэл дагуулсан байна.

Уг асуудалтай холбоотойгоор Засгийн газрын хуулийн ахлах зөвлөх, Ерөнхий прокурор Ричард Хермер асуудалд анхаарлаа хандуулж, улмаар давж заалдах шатны шүүхээс дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр өсвөр насны хоёр хүү хорих ангид ялаа эдлэх болж байна.