Их Британийн иргэн, 60 настай Кристофер Филлипс ээжийнхээ цогцсыг гурван жилийн турш хөлдөөгчид хадгалсан хэргээр ял сонсжээ. Тэрээр 89 настай ээж Сильвия Филлипсийг нас барсны дараа оршуулгын ёслол үйлдээгүй бөгөөд энэ хугацаанд ээжийнхээ нийгмийн халамжийн тэтгэмж болон тэтгэврийг үргэлжлүүлэн авч байсан нь тогтоогдсон байна.
Кристофер Филлипс нь 2023 оны гуравдугаар сард ээж нь нас барснаас хойш энэ оны хоёрдугаар сард Өмнөд Уэльс дэх гэрт нь баривчлагдах хүртэлх хугацаанд цогцсыг зохих ёсоор оршуулахаас зайлсхийсэн хэргээ хүлээн зөвшөөрчээ. Мөн тэрээр ээжийнхээ нэр дээрх тэтгэмж, тэтгэврээс 78,000 орчим фунт стерлинг (ойролцоогоор 108,000 ам.доллар) хууль бусаар завшсан залилангийн хэргээ ч мөн хүлээн зөвшөөрсөн байна.
Даваа гарагт болсон шүүх хурлаар түүнд холбогдох ялыг эцэслэн шийдвэрлэж, хорих ял оноожээ.