Их Британийн цагдаагийн байгууллага томоохон авто зам дээр долоон хүний аминд хүрсэн ноцтой ослын дараа 12 хүнийг баривчилсан тухай мэдээллээ.

Бямба гарагт болсон уг явдлын үеэр цагдаа нарт хөөгдөж явсан автомашин урсгал сөрөн явж байгаад осолдсон байна. Ослын улмаас таван залуу болон хоёр цагдаагийн алба хаагч амь насаа алджээ.

Залуус сошиал сүлжээнд нийтлэхийн тулд аюултай жолоодлогын үзүүлбэр хийх хандлагатай болж байгаад албаныхан сэрэмжлүүлэг өгөөд байсан үед уг үйл явдал болсон байна. Гэсэн хэдий ч энэхүү мөргөлдөөн нь TikTok платформд зориулж бичлэг хийсэнтэй холбоотой гэдгийг даваа гарагт цагдаагийн газраас үгүйсгэжээ.

Английн зүүн хойд хэсгийн Кливленд (Cleveland) бүсийн цагдаагийн газраас уг ослыг дүрс бичлэг хийхтэй холбоотой гэж үзэх ямар нэг нотлох баримт байхгүй хэмээн мэдэгдсэн байна.