Их Британийн зохиолч М. Жон Харрисон даваа гарагт өөрийн The End of Everything хэмээх нууцлаг, оньсого мэт романаараа нэр хүндтэй Букерийн шагнал (Booker Prize)-ыг хүртлээ.

Энэхүү зохиол нь сүйрлийн дараах Их Британийн дүр зургийг ёгт, хошин өнгө аясаар харуулахын сацуу хиймэл оюун ухааны талаарх болгоомжлол, эргэлзээг хөндсөн бүтээл юм. Өдгөө 81 настай Харрисон тус шагналыг хүртсэн хамгийн өндөр настай зохиолч болж түүхэнд бичигдэж байна.

Букерийн шагнал нь 50,000 фунт стерлинг (ойролцоогоор 67,000 ам.доллар)-ийн мөнгөн шагнал дагалддаг бөгөөд ялагчийн номын борлуулалт, нэр хүндийг мэдэгдэхүйц өсгөдөг ач холбогдолтой юм. Их Британийн шинжлэх ухааны уран зөгнөлт уран зохиолын салбарын туршлагатай зохиолч тэрээр энэхүү нэр хүндтэй шагналд анх удаагаа нэр дэвшиж, эцсийн шатанд шалгараад байжээ.