Их Британийн сайд Эмма Рейнольдс ням гаргийн орой Английн далайн эргийн Портсмут хотын гудамжийг хаасан хэдэн зуун жагсагчдын үйлдлийг шүүмжилж, тэднийг “танхай” хэмээн тодорхойлжээ.

Эдгээр жагсагчид Францаас ирэх цагаачдын урсгалыг зогсоох зорилгоор замуудыг хаасан байна. Энэхүү цуглаан нь хоёр өдрийн дотор болсон цагаачлалын эсрэг хоёр дахь эсэргүүцлийн жагсаал болсон юм.

Үүнээс өмнө бямба гарагт Довер боомтод баг зүүсэн хүмүүс Ла-Маншийн хоолойгоор дамжин ирж буй орогнол хүсэгчдийн завийг зогсоохыг шаардаж, “Завинуудыг зогсоо” хэмээн хашхиран хөдөлгөөнд саад учруулсан байна. Эдгээр хоёр бүлэг хүмүүсийг удирдан зохион байгуулсан талууд байгаа мэт харагдаж байв.