Их Британийн шоу бизнес болон энтертайнмент салбарт нөлөө бүхий, алдартай эрэгтэйчүүд нэр хүндээ ашиглан залуу эмэгтэйчүүдийг бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртүүлдэг асуудал удаан хугацаанд үргэлжилсээр байна. Гэвч энэ салбар өнгөрсөн алдаанаасаа сургамж авч чадаагүй хэвээр байгааг шүүмжилжээ.

Энэ сард гарсан сэтгэл түгшээсэн хоёр ч хэрэг нь эрсдэлд орж болзошгүй хүмүүсийг илүү сайн хамгаалах, хохирогчдод дуу хоолойгоо хүргэх итгэлийг төрүүлэх нэн шаардлагатай байгааг тодорхой харуулж байна. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн одуудын үйлдсэн дараалсан дарамт, хүчирхийллийг тэвчиж, нуун дарагдуулж, өөгшүүлдэг алдартнуудын соёл хэтэрхий удаан оршин тогтнож буйг онцолсон юм.

Тухайлбал, Их Британийн жүжигчин, хошин шогч бөгөөд телевизийн хөтлөгч Рассел Брэнд (51 нас) хоригдсон явдал энэ салбар дахь хариуцлагын асуудлыг дахин хөндөж байна. Энэ мэт явдлыг нүдээ анин өнгөрөөхийг зогсоох цаг болсныг энтертайнмент салбарт сануулж байна.