Америкийн алдарт модель, бизнес эрхлэгч Кайли Женнер төрсөн өдрөө угтан авч буй баярын арга хэмжээнийхээ зургуудыг олон нийтэд дэлгэлээ. Тэрээр удахгүй болох төрсөн өдрөө тохиолдуулан «гүнж муур» буюу princess kitty сэдэвтэй урьдчилсан баярыг зохион байгуулсан байна.
Энэхүү арга хэмжээний үеэр Кайли бие барьсан, гүн ягаан өнгийн даашинзаар гоёсон нь олны анхаарлыг татаад байна. Мөн тэрээр төрсөн өдрийн онцгой бялуугаа ч мөн хуваалцжээ.
Кайли Женнер нь дэлхийн олон нийтийн сүлжээнд хамгийн их дагагчтай алдартнуудын нэг бөгөөд түүний хувийн амьдрал, загварын сонголтууд үргэлж олны анхаарлын төвд байдаг билээ.