АНУ-д есдүгээр сарын сүүлчээс эхлэн цахилгаан автомашины борлуулалт огцом буурч эхэлжээ. Энэ нь Ерөнхийлөгч Дональд Трамп болон Конгресс дэх Бүгд найрамдах намынхны эрчим хүчний хэмнэлт, бохирдлыг хянах арга хэмжээг сулруулах бодлогын хүрээнд холбооны татварын хөнгөлөлтийг цуцалсантай шууд холбоотой юм.
Өмнө нь АНУ-ын Татварын албаны (IRS) 30D хэсгийн дагуу цахилгаан автомашин худалдан авагчид тодорхой үнийн дээд хязгаар болон орлогын босгыг хангасан тохиолдолд 7,500 ам.доллар хүртэлх татварын хөнгөлөлт эдлэх боломжтой байв. Гэвч энэхүү дэмжлэг зогссоноор борлуулалт эрс багасч, автомашин үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний шугамаа цуцлахад хүрээд байна. АНУ-ын засгийн газар газрын тосноос хамааралтай байдлаасаа ангижрах бодлогоос татгалзсан нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа юм.
Калифорнийн шинэ алхам
Энэхүү нөхцөл байдалд бусад 49 муж болон Колумбиа дүүргээс ялгаатай нь Калифорни муж улс цахилгаан автомашин худалдан авагчдаа дэмжихээр шийджээ. Калифорнийн захирагч Гэвин Ньюсом цахилгаан автомашин худалдан авагчдад зориулсан 3,500 ам.долларын буцаан олголт олгох шинэ хуульд гарын үсэг зурсан байна.
Захирагч Ньюсомын мэдэгдсэнээр, тус муж улс цахилгаан автомашины зах зээлийг дэмжих чиглэлд ийнхүү бие даасан алхам хийж байгаа ажээ.