АНУ-ын эрх баригчид энэ оны эхээр Канадад гарсан үхлийн аюултай халдлагад холбогдуулан Вашингтон муж улсаас нэгэн этгээдийг мягмар гарагт баривчилжээ.

АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр, өдгөө 30 настай Жэймс Коди Брайант (James Cody Bryant) гэгчийг гадаад улсад хүн алах хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт буруутган саатуулсан байна. Түүнийг Канадын Тамблер Риж (Tumbler Ridge) хотод гарсан буудалцааны хэрэгт зөвлөгөө өгсөн, мөн тухайн халдлагыг олон нийтэд шууд дамжуулахыг санал болгосон хэмээн албаныхан үзэж байгаа аж.

Энэхүү хэрэгт оноох шийтгэл нь бүх насаар нь хорих ял хүртэл байх хуулийн заалттай юм. Мөрдөн шалгалтын явцад Брайант нь халдлага үйлдсэн этгээд болох Жесси Вантай удаа дараа холбогдож байсан нь тодорхой болжээ.