АНУ-ын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын түвшин эрс нэмэгдэж, дэлхийн хамгийн их бохирдолтой бүсүүдийн нэгд тооцогдох болжээ. Үүний гол шалтгаан нь Канад улсад дэгдсэн 120 гаруй ойн түймэр бөгөөд түүнээс үүссэн өтгөн утаа улсын хил даван АНУ-ын хотуудад тархаж байна.
Чикаго болон Вашингтон ДС зэрэг томоохон хотууд энэхүү утааны хөндийд орж, оршин суугчид нь агаарын чанарын хүнд нөхцөл байдалтай нүүр тулж байна. Wired сэтгүүлийн мэдээлснээр, хяналтаас гарсан түймрийн улмаас үүссэн утаа нь АНУ-ын агаарын бүсэд ийнхүү нөлөөлж байгаа юм.